Саяхан айхтар сүр дуулиантайгаар баригдаж хоригдоод, сүүлдээ бүр өлсгөлөн зарлаж үхэх сэхэх дээрээ тулан байж батлан даалтанд гарсан Н.Энхбаяртай холбоотой бас нэгэн шуугиант мэдээлэл олонд илчилэгдлээ. Өнөөгийн төр засгийн шудрага бус, хэт хувийн чанартай үйлдэлүүд газар авч Н.Энхбаярыг хохироосон гэсэн ойлголтыг нийт ард түмэнд түгээж бүтэн сарын туршид хэвлэл мэдээллийн гол баатар болоод байсан билээ. Гэтэл төрийн байгууллага Н.Энхбаяр болоод түүнийг тойрон хүрээлэгчидийн тараасан мэдээллийн эсрэг хүчтэй цохилт хийн шууд баримтаар бодит мэдээллийг нийтэд задалсан явдал өнөөдөр болж өнгөрлөө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зарим нэг тодорхой мэдээлэлүүдийг няцаах бодлоготойгоор өнөөдрийн богино хэмжээний бичлэгийн хураангуйг задалсан гэж би хувьдаа дүгнэлээ.